2013-07-17
үнэ цэнэ өөрийн инергитэй байдаг юм байна
Үнэ цэнэ. Үгийн инерги монгол хэлд бйна уу гэвэл байна.Мэдээж. Найрсаг сайхан үг бие биедээ хэлж байх ач холбогдолтой байгаа .Үнэхээр их. Энэ бол бас цэвэрхэн сайхан орчин нөхцөлд амьдрах иш үндэсүүдийн нэг юм. Үг хэл өөрөө инергитэй юм. Үнэ цэнэ бол инерги юм. Инерги үгүй бол үнэ цэнэ үгүй.Нийгмийн харилцааны хэрэглүүр үг хэл. Түүнийг дохионы болон бичиг цаасан дээр буулгаж хэрэглэж өв соёлоо болгон нандигнаж ирсэн хүмүүс бидний ертөнц алагхан аж төрлөө бариа зөрүү  хэмээгч өнгийн будгаар мөн ч их буджээ.Хил залгаа улс үндэстний хэл яриа зэргэлдээх улс үндэстний хэл соёл хоорондын хүн ардынх нь харилцаагаар нэвтэрч харилцан тухайн хэл соёлд нь тусгагдсан байдаг ажээ. Орчин цагт заавал хил залгаа байх шаардлагагүйгээр бусад орны хэл соёл нэвтэрч орж ирж байгааг бид бүхэн бэлхнээ харж байна. Чимээгүй. Чив чимээгүй.Хэтэрхий чимээгүй хүний мөс хумсийн ч байхгүй эл хуль .Орон ертөнцийн минь хүйтэн ,гоё нөгөө талын нүүр царай. Хачин баян тун элбэг дэлбэг гаж амьдрал .Бурхан шүтээн байна уу. Байх юмаа. Нэгдүгээрт мөнгөн акци байх бөгөөд хэн нэг нь түүнийг ихээр олж нэр дээрээ данс бүхий мөнгө дэвсгэртээр чөлөөтэй нийгмийн идэвхитэй амьдарч буй нэг хэсэгхэн  хүн. Тэд бол бурхад.  Бас зарим нэгэн хүний хувьд мөнгө өөрөө бурхан болчихсон.  Бас уламжлалт бурхан тахил, шүтээн тэнгэр  бүхнийг орь дуу болон гэнэхнээр залагсад шүтэгсэд олоон бий болжээ. Цөөхөн хүмүүс хуучины үед ч  ил далд болгоомжтойхон шүтсээр нандигнасаар ирсэн байгаа. Өнөөдөр  нэг  хэсэг хийрхэгсэдийн хувьд огт ондоо шүтээнүүд  гарч ирсээн бол.  Бурхан бол ямар  нэг хүний өөрийгөө хөгжүүлэх хэрхэн ертөнцийг таньж мэдэж цаашид нийгэмшиж амьдрах тухайн эрхэм нандин бодол санаа бүхий ухаанийг хэрэгжүүлсэн үлгэр жишээ тэнгэрлиг хувь хүн байсан хэрэг. Бодь мөрийн гэгээрэлээр бурхан болсон бодьсадва нарыг шүтэгчид хүмүүс бас бий. Харин өнөө цагын бурхад. Тэдний үсний хэв маяг болон хэдэн янз маягтай ямар материалаар хийгдсэн гутал оймстой хийгээд юу хэрхэн зооглож  буй  энэ бүхэн . "Нийгмийн хүн" түүний  бурханлиг хэв бөгөөд энгийн хүмүүүст олдошгүй үлгэр загвар. Гудмаар дүүрэн нэг хэсэг хэдхэн
  загварын элдэв зүйл дууриамал  цутгамал  хэрэглэл хэрэглэх бид бүхэн.Инергитэй болов уу. Өөрийн гэсэн.Их хялбар амьдрах гэсэн арчаагүй янз бүр хангалттай хэлбэрийн дундах  эрээн мяраан нэр хаяг .Юуг ч өөрчилсөнгүй.  Тэгвэл өчүүхэн  төдий явцуухан энэхэн "жинхэнэ зүйл" олон хүнийх байж чадахгүй байгаа нь  тэр.Ийм л дүр зураг ажиглагданам.   Хүмүүн амьдрах хэлбэрээ хөгжүүлж эхэлсэн нь багажаа хөгжүүлж байгаа шиг хөгжүүлсэн гээд яригдаж эхэлсэн нь оргүй зүйл биш агаад хүн өөрийө  хайхрах цаг болсон байнаа даа.Нэг үгээр хэтэрхий нэг талыг барьж болдоггүй хорвоог яалтай. 

Зах зээлийн  шилжилтийн үеийн сонин хачин үүнээс  дутахгүй  . Хамгийн аймаар нь дайны үеийн амьдрал адил хүүдүүд. Бага насны хүүхдүүд ихээр сургууль завсардсан. Гудамд амьдардаг бага насны хүүхдүүд бий болсон. Үнэхээр гүн хямралд ормоор зүрх шимшрэм дүр зураг. Бас золиостой амьдрал тэмцэл . Гал усны аж төрөл .Үргэлжилсээр.2013 он. Хориод насны гудамд амьдарч байгаа охид залуус байсаар л. Цэрэг цагдаагийн хяналтын доор эмнэлэгийн үйлчилгээ ,халуун хоол хөтөлбөрт тэднийг хамруулаж байна.Харин энэ бүхэн  хоосон ядуу бохир орчиноос хэрэхэн гарах хийгээд нэгэн талаар хөөрхөн тэднээс хамаагүй бохир энэхэн нийгэмдээ хэрхэн өөрийнхөөрөө тэнцэн амьдрал дээр гарах .Энэ бэрхтэй  байгаа.Тэдэнд үнэхээр зөрчилдөөн дүүрэн  мансуурлын дэргэдэх цайлган харьшгүй хүчит монгол угсаа гарвал бүхий  залуухан хүмүүний мөн чанар бүхий дотоод ертөнцийг яая гэж байтал нь гудмынх ,золбин хэмээсэн мөнхийн тамга нүүрэн дээр нь мөнхөд дарах  хэнэг ч үгүй гох они тэднийг онилж байгаа нь чин үнэн бол яах вэ.Өдий хүртлэх итгэл тэмцэл хаа хоцорсон юм бол. Бүрээ бишгүүрийн дуу тасарчээ. Хаана тэр гээч. Бүх л зүйл.Юуны төлөө байваа.Энүүхний төлөө байлаа гэж үү дээ .Бодох хэрэгтэй санжээ.Хуурамч хий хоосон " жавар " хэнд хэрэгтэй байдаг гэж санаж зүүдлээд үзье л дээ.
 
Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн сурч боловсрох эрх,хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртөж болзогшүй хүүхдүүд амь нас эрүүл мэндийн ямар ч баталгаагүй хоол хүнс хэрэглэн гудманд хоног төөрүүлж яваа. Үүний эсрэг төрийн бус байгууллагууд хувь хүмүүс  ярьж бичиж халуун сэтгэлийн гараа сунгаж байгаа. Кино хүртэл хийсэн байдаг шүү дээ.2009 онд бүтээсэн хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэн амьдарч байгаа хүүхдүүдийн тухай өгүүлсэн манай нэг кино байдаг даа. Харин бидний хувьд асуудал дуусаагүй өрнөсөөр байна. Мэдэж анзаарсан нэг нь мэдсэн байх. Мэдэх сөхөөгүй амьдарч байгаа хүмүүс анзаарах цаг болжээ. Цаг үеийг минь цаг хугагацаа хүлээхгүй . Гашуун ёж үнэнгээр инээсээр өдөр хоногийн сайхныг булааж болохгүйн учир бас ихээ. 


"БИ ИНЭЭЖ ЧАДАХГҮЙ ӨНЧИН САЛХИ" түүний тайлбар утгын агуулга нь бас  энэ байсан юм шүү. Хүний өөрийн ялгал үгүй миний хүү хэмээн энхрийлэн сургамжлан анхааран хайхран дуудах сайхан монгол үгийн бялхам инерги дагасан энэхэн сэтгэгдэл өөд тэмүүлэх зангарага үргэлжилсээр байдагаа . Зангараг.Юугаар дамжуулан ямар нэг ховор урлагаар хөөрөн сэтгэл зүрхийг басхүү урах шиг болно гэж.Золиос цаг үш болгонд байсан юм. Солонгост бүхэл нэг үе золиослогдон байж сайхан нийгмийг бүтээсэн хэмээн хэн нэг нь хашгирах. Тэгвэл хүүхдүүд яах вэ. Үгүй. Ямар ч эмх замбараагүй мэт.Үзэгдэлд хөөрхий тэд ядарч зүдэж доромжлуулсан бол. Орхиж болохгүй байгаа биз. Хамтдаа урагшлах хүсэл хэн нэгэнд бас хэсэг бүлэг хүмүүст гэгээхэн ариухан бас чив чимээгүй аниргүйн дундаас хүрч ирдэг юм.

Нийгмийн хэвийн аж төрлөөс гадна гээгдэх шахан амьдарч үзэх .Юуны төлөө. Хэн.Цаашдаа хэрхэх хийгээд тэдэнд хэн ч хэзээ ч магадгүй нөхөж хэзээ ч эс хүчирэх элгэн сэтгэл хаанаас бэлэглэх хаанаас . Булаасан бүхнээ нийгэм эргэн төлөхөд хугацаа хэрэгтэй байгаа цаг үеийг цаг хугацаа хүлээдэггүйн гачилангийн дор тарчилж амьдарч байгаа бол. Тэр чив чимээгүйг ийм нэг ядсан ядарсан үнэнгээр  хөг аялгуу байна хэмээн тодотгох эрмэлзлэл минь бүтэшгүй гэж үү.Үгүй хэмээн залуу хүмүүс хашгирсан.Үеийн үед ухаалаг настан буурлууд энэрлийн гараа сунгасаар ирсэн болой хэмээн цаг хугацаа басхүү хүүрнэх юм. Мартаагүй.

Өэлүн ээжийн домог шиг амьдрал сургааль байдаг шүү дээ. Үнэн дааж давшгүй хүчирээс илүү хүнд, илүү агуу. Тэр тэгэхдээ зовлон болдоггүй цаг үеийн аргадлыг чирдэгтээ ийм их хүнд байгаа түүнд бид хайртай. Ингээд би вээр ийнхүү болхидуухан гэвчиг хувиасаа цаг үeийн золиос түүний өмнөх гэм ба зэм аль алиныг манай цаг үeийг   төлөөлөн бус харин түүний дундах өөрийнхөө үeийнхний дотрох  нэгний  үг хэмээн болгоон болгоон төлөөлөө мэт хүлээн зөвшөөрч сэтгэлийнхээ тэр үгээ чухамхүү  ийм маягаар илэрхийллээ. Эрт үеийн тэртээх 13р зуунд цаг үе нь өдөр тутам шахуу аюултай  тийм аж төрлийн дунд , овог аймгуудийн зөрчил тэмцлийн дунд төөрч орхигдсон хүүхдүүд байсан бол дайн дажингийн утаа униарыг түүх шаштирынхаа хайрлаж бахархам шар хуудаснаас  дэлгэцийн  киноноос л үзэж мэдэрч байсан  цаг үеийн нөхдүүд бидний дүү нар бага насны хүүхдүүд  гэнэт гудамд амьдраад гараад явчих нь үнэн огцом гаж үеэгдэл. Догшин хайр найргүй зэрлэг үзэгдэлд хэн нэгэн биш хүүхдүүд дайрагдсан гомдлын учиг энд хүрээд нулимас  бололгүй  бас  замхралгүй дэлбээлэх үзэсгэлэнт  цэцэг шиг бидний  мах цусны тасархай балчирхан тэд үнэнч нөхөд болцгооно хэмээн тангараг тавьсан нөхөд болсон бол.  Юунд найдаж гээч. Эх болсон ухаант буурал өвөг дээдсийнхээ түүхэнд найдсан гэвэл.Тэд монгол хүүхдүүд байлаа. Болсон болоогүй тэд насанд хүрч араас нь балчирхан өөр монгол хүүхдүүд гудамд хэрэн хэсүүчлэн гараад ирэх бүдүүн баараг цаг үе минь манийг зэмлэх нь юуных юм бэ.

  Эргэж хэзээ ч олодохгүй цаг хугацаа бидэнд үнэтэй. Тасарсан судсыг нийлүүлэхээс ч хэцүү байхыг бид үзэж байна. Энэ бүхнийг хүлээн зөвшөөрсний дараа. .. зан занд бүдэрсэн ч гэсэн чадах ядахаараа үл ойлгогдох мансуурал хэмээх чимээгүй тахал мэт буруу зуршилтай тэмцэх хэрэгтэй болно. Зөвхөн тэдний хувьд биш ахар богино хугацаанд нэвт мансуурсан хэн хэдэн хүн байнавэ. Бас л хамт яригдах хэсэгчилсэн арчаагүйхэн энэхэн  сэдэв маань биднийг дагасаар байдаг.Чингэхдээ хувь хүний төлөвшил жинхэнэ төвшинд нь цаг үeийн эрхэм та хэмээн уялдуулан нягт уялдуулан тусгайлан нягт нямбай цогц хөтөлбөр бүрэн үгүйлэгдэж байгаа бол.
 
 Энэ бүхний дараа мэргэжил, энхрий тэдний хувьд ажил хөдөлмөр эрхлэн амьдрах шударгаар олж болох бүхий л төрөл өөрийн орлоготой болоход нь туслах зөвхөн дэмжих чингэснээрээ  иргэн хүний  төлөвшил ярих хэрэгтэй юм.

 Ингэж байж элэг бүтэн айл гал голомт хэмээн ярьж болохыг анзаарахгүй байх гэж зугтагсад одоо зогсно.Инерги энэ тэр гэж байдаг. Тэр үнэ цэнийг бид алдсан бол ингэж алдаж тэгээд нөхөх хэрэгтэй.Хэрхэн хэмээх асуулт та биднээс зуурсан тэгээд  болоогүй загнаж байна даа. 




 


Бичсэн: Majaa | цаг: 13:15 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax