2013-07-16
"ХҮҮХЭД " ӨӨВИЙЛСӨН СОДОН АГШИН МАНАЙХАНД БАЙДАГ ДАА
Хүү минь .Миний хүү.Хүний өөрийн ялгал үгүй хүүхэд залуусыг өөриймсөглөн чингэж нэрийдэн дуудах.Хөөрхийлөх настан буурай тэдний сэтгэлийн хаяа хязгээргүй хөх тэнгэр. Бидэндээ тэр шүү дээ. Ариухан хүүхэд насны хонхон бойтогт сэтгэлийг дархлан залуусаа ариухан тэр нялхамсуу онгон сэтгэлийг дархлан хайрлахсан гэсэн шиг энхрий дархан хоёрхон үг.Үнэн түүхтэй.Үнэ цэнэтэй. Үгс. Миний хүү. Монгол ахмад настангуудын сэтгэлийн соёлоос ундарсанцаг үeийнхээ зүрхнээ сонсгоо эгшиг ажээ.Өнчин нэгэн хүүхэд бялхам сэтгэлд ойрхон өсөх нутгын сайхан буурайн нарын сэтгэлийн өглөг .Хүү минь.

Монгол хүн бүрийг сэтгэлээс хонхон бойтогт булбарай энхрий нэг хүүхэд насны анхны алхам анх хорвоотой танилцсан  түүхтэй гэнэхэн нэг алхам мөрийг дархалсан элгэн дотно дуудлага юм даа. Тиймээ.
 Зан аалийн юутай ч адилтгашгүй содон аялга үг. Хүү минь. Хэл  сэтгэхүйн нандин харилцааны нэгэн соёл.Балрашгүй түмэн бодлын энхлэгт торойсон буурай олон олон монгол ижий нар, эмэг эх ,хүндэт өвгөн ах нар, азай буурал өтгөс хөгшидийн хуурай хүүхдүүд бид цөм  сонсох анир аядуу энэхэн аялгуу үг "Хүү минь" . Мартагдашгүй. Эх газрын өлгий нутгын минь хайр юмаа. Хүмүүний сэтгэлд үлдэх балрашгүй монгол хүний сэтгэлийн алхам нэгэн тод мөр хүн төрлөхтний харилцааны  дээд жишиг ба хишиг энэ нь эрхэм  хайр татам дулаахан  энэхүү монгол сэтгэлэг  багтаасан нь  нийт хүмүүний зан харилцаанд оролцон буй цаглашгүй элбэрэл дүүрэн  монгол ахуй минь гүн бат шингэсэн  гайхалтай ерөөл дүүрэн байдагт нь гайхах юм.  
Бичсэн: Majaa | цаг: 12:17 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax