
Тиймээ.Дуучин биш байж дуучин нөхөдтэйгээ хөтлөлцөөд л. Зураач биш байж зугийн урланд шуугиан тариад л. Үймүүлээд үймрүүлээд л тийм хачин бүсгүйг тээршаан хэн ч зэмлэсэнгүй. Тэр жилийн тэртээх өдрүүд миний хэмээх эрхэмсэг хаврын өдрүүд өөдөө тэмүүлсээр ургах нарыг харуулдсан өхөөрдөм жижигхэн ургамал байж дээ. Цэвэр сэтгэлээр ариухан агаар луу тэмүүлсэн болохоороо тэр хавар л юм шиг сэтгэлд үлдэх мэт.Яриангүй нэр төр хөөхөөргүй өндөрт эрхэмсэг бас зэрэг нэг миний хавар танил бөгөөд өхөөрдөм гэнэхэн явж одоо дурсгалтай үлджээ.
